НӨАТ-ын буцаан олголт өнөө өглөөнөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэллээ. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм.
2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна.
Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.