Орос-Беларусийн холбооны улс гэж явдаг билээ. Холбооны улс биш, ОХУ-ын нэг субъект болох саналаа Беларусийн ерөнхийлөгч илэрхийлдэг. Гэтэл ОХУ коронавирусаас болж Беларусьтай хилээ хаасан нь ОХУ-аас 100% хараат Беларусьт хүнд цохилт боллоо. Лукашенко өөрөө суудал дээрээ ОХУ-ын 100%-ийн дэмжлэгээр тогтож байгаа.
Лукашенко: “Манай улсуудын хооронд хил байхгүй шүү дээ. Юугаа хааж байгаа юм? Яаж байгаа юм, манайхаас тусгаарлаж байгаа юм уу? Тэгвэл манайх ч бас ОХУ-аас тусгаарлана, манайх ч бас хилээ хаана. Манайтай хэлэлцсэн ч үгүй, хэлсэн ч үгүй. Дэндүү дорд үзэж байна. Тэвчиж ханалаа. Одоо больё” гэх зэргээр уурсан ярив.