Нүүр хуудасМэдээАТГ: Нийтийн албанд томилогдох 130 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

АТГ: Нийтийн албанд томилогдох 130 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв


Авлигатай тэмцэх газар 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 130 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.


Өнгөрсөн долоо хоногт 90 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 568 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 438 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН