Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины 1,373,430 тун вакциныг хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.