Нүүр хуудасМэдээЗөвхөн PCR шинжилгээг хүчинтэйд тооцно, түргэвчилсэн тест худлаа эерэг гаргаж эрүүл хүмүүс...

Зөвхөн PCR шинжилгээг хүчинтэйд тооцно, түргэвчилсэн тест худлаа эерэг гаргаж эрүүл хүмүүс эмчлүүлж байна гэв

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр  “Цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан Ковид19 халдварын тоог албан ёсоор зарлахаар  болсон.

 2021 оны тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул түргэвчилсэн оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан шийдвэрийг хүчингүй болгож байна.

Улсын хэмжээнд есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувь нь хуурамч эерэг хариу гарч байна.

Тэгэхээр халдвар аваагүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно” гэж мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН