Нүүр хуудасМэдээБОАЖЯ: Дотоодын аялагчдад зориулсан “АЯЛЛЫН ПАСПОРТ” гаргалаа

БОАЖЯ: Дотоодын аялагчдад зориулсан “АЯЛЛЫН ПАСПОРТ” гаргалаа

Аялагчийн 10 дүрэм, 21 аймгийн ерөнхий мэдээлэл, заавал очиж үзэх газар болон маршрут, мэдээлэл авах, захиалга өгөх, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан юм.

Энэхүү гарын авлагын ач холбогдлыг үнэлэн “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар санхүүжүүлж 9000 ширхэгийг хэвлүүлэн хүлээлгэж өглөө.

Байгальд ээлтэй, мэдээлэлтэй, маршруттай, соёлтой аялагч байхад “Аяллын паспорт” ихээхэн ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат онцлоод Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Монголчууд бид байгалийн унаган төрх, онгон дагшин газар нутгаа хайрлан хамгаалж байж, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлоороо дэлхийд гайхагдана. Эх орныхоо байгалийн сайхныг бахдан, хоггүй, цэвэрхэн, хариуцлагатай аялахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Аяллын паспорт” -ын эхний хуудаст уриалжээ.

“Аяллын паспорт” Аялал жуулчлалын хөгжлийн төвийн мэдээллийн төвүүд болон Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хяналтын пост зэрэг аялагч, амрагчдын гол бүсүүдэд нэвтрэхэд олгогдох юм. Цаашид паспорт дах мэдээлэл, маршрут зэргийг аялал жуулчлалын цогц мэдээлэл бүхий “Feel Mongolia” гар утасны аппликейшнээс цахим хэлбэрээр авах боломжтой. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН