УОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хүүхдийн өвчлөлийн тухайд улсын хэмжээнд нийт 97 мянган хүүхэд халдвар аваад байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс халдвар авах нь бага байна. Нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 26 хувь нь 0-4 насны хүүхэд байжээ. Тодруулбал:
- 0-4 насны хүүхэд 26 хувь
- 5-9 насны хүүхэд 33.9 хувь
- 10-14 насны хүүхэд 28.2 хувь
- 15-17 насны хүүхэд 11.9 хувийг эзэлж байна гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Д.Баярболд мэдээллэв.
Манай улсын хувьд нийт иргэдийн 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин гуравдугаар тунд хоёрдугаар тунд хамрагдсан хүмүүсийн 20 орчим хувь буюу 380 330 хүн хамрагдаад байна.