Нүүр хуудасМэдээСогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож Сүхбаатарын талбайруу нэвтэрчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож Сүхбаатарын талбайруу нэвтэрчээ

Өчигдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 12.50 цагт Сүхбаатарын талбайн төв хэсэг рүү улаан өнгийн “Toyota Aqua” маркийн автомашин нэвтрэн орсон. Цагдаагийн байгууллагаас энэ үйлдлийг таслан зогсоож шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байжээ. Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН