Нүүр хуудасМэдээАлтай сумд 6 га орчим талбай шатаад байна

Алтай сумд 6 га орчим талбай шатаад байна

 Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Даваатын эх” хэмээх газарт энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр дэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдээс бүрдсэн 70 орчим хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Түймрийг энэ сарын 24-ний өдөр 15:00 цагийн орчимд цурамд оруулсан боловч тухайн нутагт салхитай, бут ихтэй байгаа тул хараахан бүрэн унтрааж чадаагүй байна. Одоо цурмыг цэвэрлэх ажлыг хийж байгаа.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр түймэрт урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН