Нүүр хуудасМэдээАрдчилсан Намын хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УДШ-д явуулжээ

Ардчилсан Намын хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УДШ-д явуулжээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн цахим санд Ардчилсан намын хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр” гэж бүртгэгджээ. Уг хаягт байрлах Ардчилсан намын төв байрыг буулгаж газар эзэмших эрхийг 2013 онд Улаанбаатар банканд шилжүүлсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Л.Гантөмөрийг бүртгэж шийдвэрлэсэн бөгөөд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” гэж бүртгэнэ үү.” гэсэн агуулгатай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН