Нийслэлээс цахимаар үзүүлдэг хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг 9 дүгээр сарын 25-нд “E-Business.mn” платформд нэвтрүүлсэн бол өнөөдөр дахин 76 үйлчилгээг E-Mongolia болон E-Business платформд нэвтрүүллээ.
Үүнд:
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа
Хоол үйлдвэрлэл
Ахуйн үйлчилгээ
Зочлох үйлчилгээ
Чийрэгжүүлэх бялдаржуулах үйлчилгээ
Авто үйлчилгээ
Тоглоомын төв
Соёл урлагийн үйлчилгээ
Үйлдвэрлэл
Галын дүгнэлт
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт гэсэн 11 чиглэлээр 76 үйлчилгээ авах боломжтой боллоо.