УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Уурхайгаас шууд Цагаанхаданд буулгахгүй тээвэрлэсэн бол асар их ашиг олох байжээ. Яагаад Цагаанхадыг бий болгосон бэ. 20 км газарт 28-120 ам.доллароор тээвэрлэж байна шүү дээ. Өөрсдөө тээвэрлэсэн бол ойролцоогоор 2500 машин байх байсан. Та нар тээвэрлэлтийг анхнаас нь хаясан учраас С зөвшөөрөл чинь газар авсан. Одоо 20 мянган машин болж хувирсан. Сайд байхдаа энэ асуудлыг цэгцлэх гээд амжаагүй. Хятад, Монгол тэнд алалцаад дуусч байна шүү дээ. Бөөн лоби бий болсон?
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Ариунболд хариулах ёстой. Цагаанхадыг буулгаад, бослого гаргаж байсан шүү дээ. Энэ нь цаанаа ямар эрх ашиг байсан гэдэг нь өчигдрийн яригдсан компаниуд юм. Богино зайнд мөнгө хийгээд, гаальтай холбогдсон исхем чинь гарч ирж байна. Жолооч нар үнэнээ хэлж байна лээ. Тээврийн компанийн босс, гаалийн маф ил болсон?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн зөвлөлийн дарга асан Ч.Сайнбилэг: Нүүрсний үнэ унаад байгаа юм бол Цагаанхад гэж юу юм бэ. Шууд баруун цанхийн уурхайгаас явж үзсэн. Гэвч хил дээр бөөгнөрөл үүссэн. Гэрээт олборлогч нар эсэргүүцлээ илэрхийлж, амиа хорлох гэж оролдож байсан. Өнөөдөр манай компанийн ажилтан байсан хүмүүс олборлогч компанийн талд орж, Эрдэнээ гэж нөхөр өөрийгөө шатааж, эмчилгээний зардлыг гаргаж байсан.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:-Бидний үед Эрдэнэс Тавантолгой ХК-ийг мөнгөө тоолох, түүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэр гүед гүний гааль байгуулж, ажилласан. Олон давхар ачаалал үүрсэн байсныг цэгцэлсэн. Зөвхөн аман дээрээс зах зээлийн үнээр зарчихаад сууж байх байсан. Үүнийг бий болгосон бол өнөөдөр элдэв асуудал гарахгүй байх байв. Энэ нь хамгийн зөв менежмент байсан. Хэрэв тээвэрлэлтээ авсан бол сэлбэг, дугуйнаас аваад өчнөөн асуудал болно. Менежмент сайтай компанид ийм асуудал хэрэггүй.
Эрдэнэс Тавантолгой Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд:– 2016-2018 он хүртэл ажилласан. Анх ажил авахад Эрдэнэс тавантолгой компани бараг дампуурсан байсан. Гадаад, дотоод өр нь нийлээд 400 гаруй сая ам.долларт хүрсэн байсан. Ганцхан зүүн цанхи ажилладаг. Баруун цанхийн үйл ажиллагаа зогсоод жил гаруй болсон. Өөрсдөө зарж борлуулах нүүрс байхгүй. Зүүн цанхиас гарч байгаа нүүрсний 65 хувийг Чалько компанид өрөө нүүрсээр төлдөг. Үлдсэн 35 хувийг нь “ТИТи жи ви си өү компанид борлуулалт хийсний хөлсөнд өгдөг. Цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Үлдэгдэл агуулахдаа жаахан юмтай ийм нөхцөл байдалтай байсан. Тухайн үед Эрдэнэс Тавантолгой ХК-ийг УИХ-аар оруулж, менежментийн хувьчлал хийх асуудал хүртэл ярьж байсан. Ер нь дампуурсан байх үед нь ажил хүлээж авсан.Тэр үед өрөө дарахын тулд баруун цанхийг ажиллагаанд оруулах шаардлагатай болсон. Зүүн цанхийн уурхай Чалькогийн эрх мэдэлд орсон байсан. Тэгээд удалгүй Баруун цанхийн уурхайг ажиллагаанд оруулж эхэлсэн. Ингээд нүүрстэй болсон. Нүүрсээ борлуулахын тулд ХАА биржид хандсан. Тэднээс борлуулалт хийх боломжгүй гэдэг хариултыг авч байлаа. Иймд өөрсдөө хийхийн тулд сонгон шалгаруулалтын журам гаргаж байсан. Энэ журмын дагуу баруун цанхаас гарсан нүүрсээ борлуулж, 2017 онд Чалькогийн өрийг дарж байсан. Намайг ажил авахад Цагаанхадыг бүрэн зогсоосон байсан. Уурхайгаас шууд Ганцмод руу очиж, уртын тээвэр хийсэн. Түүнээс хойш жагсаал цуглаан болж, нээсэн. Тэнд нүүрсний овоолго үүссэн. Ингэснээр Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний үнээ өсгөх боломжгүй болсон. Дундын тоглогч буюу Цагаанхадыг бий болгосноор нүүрсний үнийн тоглолт эхэлсэн. Ингэснээр үнээ барих боломжгүй болсон.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Гэрээ байгуулах, үнэ тогтоохыг компанийн Гүйцэтгэх захирал мэднэ. Энэ үнийг та тогтоож байсан юм уу. Б.Серкажан тогтоож байсан уу гэж шууд асуумаар байна?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд:-Үнийг сонгон шалгаруулалтын журмын дагуу тогтооно. Үнэ ямар байх вэ гэдэгт судалгаа хийнэ. Судалгаа хийнэ, аргачлалаа гаргана, зардлаа тооцно. Тэгээд дундаж ханшаа гаргана. Зах зээлийн судалгаа борлуулалтын хэлтэс, маркетингийн баг гаргана.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -13 жилийн хугацаанд 826 сая ам.доллар алдсан. таны ажилласан хугацаанд 98 сая ам.долларын зөрүү байна. Б.Серкежан тайлбар хэлнэ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Б.Серкажан: —БНХАУ-ын Чалько компанид манайх уурхайн амнаас нүүрс өгдөг байсан. Тэдний үнэ бусад гэрээнээс 10 ам.долларын зөрүүтэй байдаг. Зах зээлийн үнэтэйгээ нийцэж явдаг гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Би амьдралдаа үнэ тогтоох аргачлал хэлбэрээр оруулж байгаагүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:-Б.Серкажан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д нүүрсний үнэ тогтоох аргачлал танилцуулж байгаа хурлын тэмдэглэл олж, танилцуулаарай.