Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж, улсын нөөцөөс 475 тн малын хивэг тэжээлийг...

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллаж, улсын нөөцөөс 475 тн малын хивэг тэжээлийг аймгийн малчин өрх бүрд хуваарилан олгохоор боллоо

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, мэдээлэл солилцлоо. Хурлаас дараах арга хэмжээг авсан байна. Үүнд:

– Улсын нөөцөөс малчин өрх бүрд үнэ, төлбөргүй хуваарилагдах 475 тн малын хивэг тэжээлийг шуурхай хүргэх, сум орон нутгийн удирдлагууд малчид, багт хуваарилахдаа нугалаа гаргахгүй байхад хяналт, хариуцлага тавихыг чиглэл болголоо.

– Зудын зэрэгцээ малын халдварт өвчин, цэцэг өвчин гарсан Өгийнуур, үхрийн галзуу өвчин гарсан Чулуут сумдад үхрийн галзуу өвчний 10 мянган тун, цэцэг өвчний 240 мянган тун вакцин энэ 7 хоногт нийлүүлэгдэх боллоо.

– Сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд ойрын хугацаанд хуралдаж сум, аймгийн төсөв, санхүүгийн нөөцөө зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахад зарцуулах арга хэмжээ авахаар боллоо.

– Аймгийн хэмжээнд шаардлагатай байгаа эмнэлэг, ЗДТГ-ын 10 орчим унаа техникийг шуурхай шийдвэрлэхэд анхаарахаар боллоо.

– Холбогдох байгууллагууд зудын дараах малчдын амьдрал, ирэх өвлүүд, эрсдэлт үзэгдлүүдэд бэлэн байхын тулд бодлогын болон хандлагын өөрчлөлтийг одооноос хийх хууль, эрх зүйн өөрчлөлтийн саналаа шуурхай гаргаж ирүүлэхийг хууль санаачлагчийн хувиар санал болголоо.

Тухайлбал, хувь гишүүний хувьд санаачилсан дараах хуулийн төслүүдэд саналаа ирүүлэх:

#Газрын_тухай_хуулийн нэмэлт өөрчлөлт – Малчид ногоон тэжээл тариалах эрх олгох хуулийн өөрчлөлтөд санал өгөх,

#Малчны_тухай_хууль санаачилж байна – Малчин, МАА-н үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтуудад санал өгөх,

#Төрийн_албаны_тухай_хууль – Төрийн үйлчилгээ,багийн дарга нарыг мэргэжлийн чадварлаг байлгах үүднээс багийн дарга нарыг сонгодог бус сонгуульгүйгээр шууд томилдог болох зэрэг хуулийн төслүүдэд санал авах болсноо мэдээллээ.

Мөн Архангай аймгийн сумдад ажиллалаа.

ЦЭНХЭР СУМ

Цэнхэр сум хаваржилтын нөхцөл байдлаар онцгой хүнд байгаа 10 сумын нэг юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд нарын хамт ажиллалаа.

Сумын онцгой комиссын зүгээс зарим баг, олон айл өрхийн замууд цасанд хаагдсан, суманд хүнд даацын техник хэрэгсэл хүндрэлтэй байгааг уламжилж байна. Улмаар,

Зам гаргахад Онцгой байдлаас “Урал” машин шатахууны зардлын шийдвэрлэхээр боллоо. Мөн түлшний дэмжлэгийг суманд үзүүлж байна.

Сумын ЗДТГ-ийн хэрэгцээнд зориулан Фургон автомашиныг улсын нөөцөөс шийдвэрлэсэн байна.

Алслагдмал багийн зарим малчин айл өрхүүдэд эрүүл мэндийг нь хамгаалах эрүүл мэндийн багцыг ЭМЯ-наас олгохоор боллоо.

ЧУЛУУТ CУМ

Чулуут суманд хаваржилтын нөхцөл байдлаас гадна малын халдварт өвчин гарсантай холбогдуулан Аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидын хамт Чулуут суманд ажиллаж, сумын онцгой комиссын мэдээллийг сонслоо.

Хайрхан багт үхрийн галзуу өвчин гарсантай холбогдуулан аймгаас комисс ажлуулахаар боллоо. Эхний ээлжид 5000 тун вакцин шуурхай хүргэх арга хэмжээ авлаа. Ойр орчмын газруудад вакцинжуулалтыг шуурхай хийх, тандан судалгаа явуулах боллоо.

Харин хаваржилттай холбогдуулан сумын нийт малтай 1000 өрхөд хивэг тэжээл, сумын бэлэн байдалд 1 тонн түлш нийлүүлж байна.

Мөн ойрын хугацаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж хаваржилтыг хохирол багатай даван туулахад зарцуулах санхүүжилтийг гаргахыг чиглэл болголоо.

ЦАХИР СУМ

Цахир сумын отроор явсан 48 малчин өрхөөс 12 малчин өрх нь отроос буцаж ирсэн байна. Хөдөөгийн багууд руу явах зам хүндрэлтэй, Хан-Уул баг руу зам хаагдсан тул ирсэн малчдын дийлэнх нь сумын төвд зам нээгдэхийг харзнаж байна гэдгийг сумын онцгой комисс мэдээллээ.

 Үүнтэй холбогдуулан зам гаргахаар Хангай суманд ажиллаж байгаа Онцгойн “Урал” хүнд даацын машиныг Цахир сумын Хан-Уул багт ажиллуулахаар боллоо. Хамгийн гол нь сумын удирдлагууд чирэгдэл учруулж, цаг алдалгүй аймгаас хуваарилж байгаа техникийг ашиглан малчдад зам гаргахыг чиглэл болголоо.

Сумын бэлэн байдлын хэрэгцээнд зориулан 1 тн дизель түлш нөөцөөс үнэгүй хуваариллаа.

Малчин болон мал бүхий нийт 643 өрхийн тоогоор хивэг тэжээлийг үнэгүй хуваарилж байгааг шуурхай малчдад хүргэхийг даалгалаа. Мөн улаанбуудайг ирэх хоногоос мөн хөнгөлөлттэй үнээр хүргэхээр боллоо.

ТАРИАТ  ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ

Тариат суманд ажиллаж, сумын онцгой комиссын авч буй арга хэмжээ болон тулгамдаж байгаа асуудлын мэдээллийг сонслоо.

Суманд Алтаад, Битүүдийн даваа, гүвээ хаагдсан хүндрэлтэй байгаа тул аймгаас машин техник, түлшний зохион байгуулалт хийж шийдвэрлэхээр боллоо. Сумын иргэд мөн туулах чадвартай сайтай машин, техникээрээ сумын онцгой комиссыг дэмжиж, зам даваа гүвээ гаргаж хамтарч байгаад талархал дэвшүүлье

Суманд 31 тн буюу бүх 1252 малтай болон мал бүхий өрхийн тоогоор тэжээлийг үнэгүй шийдвэрлэхээр боллоо.

Сумын удирдлагууд мөн малчдадаа тусалъя аяныг өрнүүлж, хандивын данс нээн ажиллуулж байгаа бөгөөд санхүүжилтийг үр дүнтэй зүйлд зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

Тариат сумын Тэрх, Цагаан нуур, Хорго багийн отроор явсан 146 малчид эхнээсээ буцаж ирж байна. Харин Эрдэнэмандалын Идэр-Улаан, Ихтамирын Бугат багт байгаа өрхүүд цасанд боогдсон хүндрэлтэй байгааг анхаарахыг холбогдох сумдын удирдлагуудад уламжиллаа.

Зудын хажуугаар Тариатын Далтад хайгуулын тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газраас хууль зөрчиж олгосон байсныг хуулийн хүрээнд цуцлуулсныг сумын удирдлагуудад албан ёсоор мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН