БОАЖЯ, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран 21 аймгийн төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн сургалтыг Өвөрхангай, Хэнтий, Орхон, Ховд аймгийн төв болон Улаанбаатар хотод нийт 300 орчим төрийн албан хаагчдыг хамруулан 2024 оны 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 9-ний хооронд амжилттай зохион байгуулж дууслаа.
Сургалтад хамрагдсан 21 аймгийн ЗДТГ-ын салбар бүрийн албан хаагчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэгдсэн ойлголттой болсоор цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг оновчтой, үр дүнтэй хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавх бүхий орон нутгийн төлөвлөлт хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Энэхүү бүсчилсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Өвөрхангай, Хэний, Орхон, Ховд аймгийн ЗДТГ, тээвэр, логистикийн “Верту консалтинг” ХХК-ий хамт олон болон сургалтад оролцсон нийт оролцогч нарт талархал илэрхийлье.