Манай нам хамгийн гол нь шалгуур тогтоох ёстой гэж бодож байна. Бусад намуудын хажууд манай нам үүрэг хариуцлага хүлээчихсэн нам шүү дээ. Тийм учраас хамгийн том захиалга буюу экспертийг тогтоох ёстой гэсэн үүднээс хандаж байна.
Нэгдүгээрт, би өөрөө жагсаалтад нэр дэвшихгүй. Тойргоор нэр дэвшинэ. Хоёрдугаарт, нийгмийн захиалга явж байна. Тэр захиалгыг бид биелүүлэх ёстой. Нийгэм өөрөө хүлээж буй хүмүүс байгаа. Жишээлбэл, багш нарын төлөөлөл заавал байх ёстой, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч заавал байх ёстой гэх мэт энэ төлөөллүүд байх ёстой.
Хурлын цаг хойшлогдож буй шалтгаан нь хүмүүстэйгээ уулзалдаж байна. Үүнд янз бүрийн шалтгаан бол байхгүй.