Улаанбаатар хотод нийт 778 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 75.2 хувийг эзэлж байгаа юм. Жил ирэх тусам манай улсын автомашины тоо өсөн нэмэгдэж, тэр дундаа олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо дэлхийн дунджаас хэт өндөр байгаа нь осол аваарын гаралтад нөлөөлж, цаашлаад иргэдийн амь нас эрсдэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Автомашин үйлдвэрлэгч орнуудаас зарим хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй улсуудад хэт хуучин автомашиныг зарж борлуулсны улмаас байгаль орчин болоод тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөлөл их байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судалгаанд харуулжээ. Түүнчлэн хуучин автомашины улмаас осол аваарт өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, тэр дундаа 15-29 насны залуусосолд илүү өртөж буйг ДЭМБ-ын судалгаанд онцолж, хуучин автомашин ипортлогч улсуудад анхааруулж байсан юм. Харин Монгол Улсын хувьд импортын автомашиныг тэр дундаа 10-аас дээш жилээр насжилт хэтэрсэн хуучин автомашиныг зохицуулах бодлого сул байна. Сүүлийн байдлаар импортын насжилт өндөртэй суудлын автомашины онцгой албан татварыг бусад автомашинаас өндөр тогтоож өгсөн боловч тус тоо буураагүй хэвээр. Одоогийн байдлаар Монгол Улсад 10-аас дээш жилийн насжилттай 585,105 тээврийн хэрэгсэл байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 75.2 хувийг эзэлж буй.