Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.11.13/ хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт өглөө.
Хурлаар :
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулах тухай
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын гишүүнээр ажиллах төлөөлөгчийг сонгох тухай
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоонд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.