Нүүр хуудасМэдээАТГ: Соёлын салбарт авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

АТГ: Соёлын салбарт авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэхэд соёл, урлаг, спорт, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлж, мэдээлэл солилцох сувгийг хөгжүүлэх ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран Дуурь, бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театрын албан тушаалтнуудад зориулсан “Төрийн албан хаагчийн ёс зүй” сургалт, Соёл урлагийн газар, аймаг, нийслэлийн соёлын хяналтын улсын /ахлах/ байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж, дүрэм журмын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын хяналтын улсын /ахлах/ байцаагчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга хараат бус ажиллах чадварыг төлөвшүүлэх, зорилготой уг арга хэмжээнд Дуурь, бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театрын удирдлага, албан хаагч болон Соёл урлагийн газар, аймаг, нийслэлийн соёлын хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын зэрэг нийт 140 хүнд “Авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, хүнд суртлын индекс, “Товш” аппликэйшн, соёлын салбарт хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах албан бичиг, бодит баримт, мэдээ мэдээллийг жишээ болгон сонгон авч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулан, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулав.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран зохион байгуулсан дээрх хоёр төрлийн сургалтад хамрагдсан албан хаагчдын дийлэнх нь авлигын эсрэг сургалтад анх удаа хамрагдаж байгаа бөгөөд авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлийн талаар тодорхой ойлголт, мэдлэг өгсөн үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчдоос дүгнэж, санал бодлоо илэрхийллээ. 

iaac

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН