Нүүр хуудасМэдээБХЯ: НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ

БХЯ: НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ

НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд манай улсаас нийт 850 хүнтэй нэг цэргийн баг, БНКипрУ, БНӨСУ, Абей муж, Баруун Сахар, БНАКонгоУ, ТАБНУ, БНЛиванУ зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр 40 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа.

Энэ тоог нэмэгдүүлэхээр зорьж буйгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь “UNMISS” ажиллагааны НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Николас Хайсом-тай тус улсын нийслэл Жуба хотод уулзах үеэрээ илэрхийллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоо, чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бодлого, хүч хөдөлмөр, чармайлт өнөөдрийн Монгол цэрэг Дэлхийн цэрэг хэмээх алдарт хүргэснийг Николас Хайсом онцлон тэмдэглэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН