Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж, Цэргийн тангараг давтах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.
Энэ үеэр албандаа амжилт гарган ажиллаж буй зарим алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол болон Зэвсэгт хүчний Жанжин штабын Жуух бичгийг гардуулан өгсөн юм.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 онд цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.