Нүүр хуудасМэдээБЯ:Боловсролын салбарын ёс зүйн цахим сургалт боллоо

БЯ:Боловсролын салбарын ёс зүйн цахим сургалт боллоо

Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад 29 байгууллагын 126 төрийн албан хаагч хамрагджээ.

Сургалтын үеэр ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах тухай санал солилцсон байна.

Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны дарга Л.Төгсбаяр хэлэхдээ, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч дэд хороодын гишүүдийг тогтмол сургах, чадавхжуулах шаардлага байсаар байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр боловсролын салбарын ёс зүйн дэд хороодын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдийн талаарх мэдээллийг танилцуулж, цаашдын үйл ажиллагааг тогтвортой үр дүнтэй явуулахад энэ сургалт чухал ач холбогдолтой болохыг дурдсан юм.

Сургалтын хүрээнд “Ёс зүйн төлөвшил” сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Батсүх илтгэл тавьж, төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл, хандлага, харилцааны соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн танилцууллаа. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж” сэдвээр Ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү илтгэл танилцуулж, холбогдох хуулийн зохицуулалт, түүний хэрэгжилтийн явц, анхаарах асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлав. Сургалтад оролцсон ёс зүйн дэд хорооны гишүүдийн зүгээс тулгамдаж буй бодит асуудал, хууль хэрэглэх явц дахь сорилтуудын талаар асуулт асууж, санал тавьсныг Ёс зүйн хорооны референт Д.Мөнхбат хариулан, тодруулга өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Бүх хариу үйлдэл:

66

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН