Нүүр хуудасМэдээУБХХК: Спортын төв ордны авто зогсоолын асфальт хучилт тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэж...

УБХХК: Спортын төв ордны авто зогсоолын асфальт хучилт тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэж дууслаа

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хувийн хэвшилтэй хамтран “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Спортын төв ордны авто зогсоолын асфальт хучилт тэмдэг тэмдэглэгээний ажлыг баяр наадмын өдрүүдэд хийж дууслаа.

Энэхүү авто зогсоол нь ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн системд шилжин зогсоолын эрэлт, хүртээмжийг нэмэгдүүлэх бөгөөд гар утасны аппликэйшнээр дамжуулан сул зогсоолын байрлалыг харснаар иргэд зогсоол хайж, авто замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэх, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН