Нүүр хуудасМэдээУОС: Толгойт дэд төвийн асуудлаар хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ

УОС: Толгойт дэд төвийн асуудлаар хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ

Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр (Ger Areas Development Investment Program) нь Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны санхүүжилттэй бөгөөд, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр юм.

Өнөөдөр тус төслийн нийгмийн хамгаалал, жендерийн мэргэжилтэн С.Уянга “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Отгонсүрэн болон тус хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага солилцон цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/93 тоот захирамжийн дагуу “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх шилжсэн.

Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь төслийн хэрэгжилтийн явцыг иргэдэд танилцуулах нэгдсэн уулзалтад оролцож, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр болов.

Мөн Толгойт дэд төвд байгуулсан Бизнес инкубатор, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах, нээлтийн арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авч, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьсан, үр дүнтэй уулзалт боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН