Нүүр хуудасМэдээОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.08.18-08.24/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 40 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангалаа.

Нийт дуудлагын 38 нь объектын гал түймэр, 1 нь ой хээрийн гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 27 нь үер, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН