Нүүр хуудасМэдээМ.Үнэнбат: Газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын хөгжлийн сантай байх зохицуулалтыг хуульчилсан

М.Үнэнбат: Газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын хөгжлийн сантай байх зохицуулалтыг хуульчилсан

НИТХ-ын гурван хороо өнөөдөр хуралдлаа. 15:00 цагт Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, Газрыг дахин төлөвлөх, Гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудлыг НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус нэмэлт, өөрчлөлтөөр гурван зохицуулалт хийснийг танилцуулав. Нэгдүгээрт, “Теле камерын нэгдсэн төв” болон 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Хиймэл оюунд суурилсан энэхүү системийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх билээ. Хоёрдугаарт,“20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хий, дулааны станц, хотын дэд төвүүдийн дулааны станцуудыг байгуулах ажлын газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлөхтэй  холбоотой нийслэл Улаанбаатар хот анх удаа Газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын хөгжлийн сантай байх зохицуулалтыг хуульчилсан. Гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барьсан орон сууцыг зөвхөн газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар зарцуулах зохицуулалтыг өөрчилж нөхөн төлбөрт олгож байгаагаас гадна тухайн талбайд бий болсон орон сууцны тодорхой хувийг худалдан борлуулж дараагийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн гэдгийг танилцууллаа.

Ташрамд дурдахад, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор 2015 онд 72, 2016 онд 145, 2017 онд 253, 2018 онд 924, 2019 онд 576, 2020 онд 354, 2021 онд 138, 2022 онд 744, 2023 онд 202,  2024 онд 2082 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН