Нүүр хуудасМэдээНЦУГ: “Олон улсын Таеквондогийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний аваргууд эх орондоо ирлээ

НЦУГ: “Олон улсын Таеквондогийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний аваргууд эх орондоо ирлээ

Итали улсын Есоло хотод энэ оны 10 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд “Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдав.

Уг тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Энхнаран /Sparring 62kg Silver, Team sparing, Team patern-3 алт/, Завхан аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүү /Sparring 72kg Silver-1 алт/, Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаа, цагдаагийн тэргүүн ахлагч Г.Амаржаргал /Sparring +92kg Silver-1 алт/ нар тус тус “Тэргүүн байр”-т шалгарч, дэлхийн аварга боллоо.

Тэмцээндээ амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсган төрийн дууллаа эгшиглүүлсэн алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

“Олон улсын Таеквон-догийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд 84 орны 1200 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол Улс багийн дүнгээр 10-р байрт шалгарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН