Г.Дамба Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Статистик, их өгөгдөл, судалгааны албаны дарга: ОУ-ын Статистикийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын “Статистикийн 7 хоног” арга хэмжээ болж байна. Энэ жилийн уриа нь “Статистикийг чанартай болгох, өгөгдөл мэдээллийг хүн бүрд” уриан дор явагдаж байна. Таван жил тутамд тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд энэ удаад дөрөвдөх удаагаа болж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энэ жилээс эхлүүлэн статистикийн долоо хоногийг анхдагчаар эхлүүлж байна. Энэ төв нь эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг цуглуулж, хадгалдаг, боловсруулдаг, тайлагнадаг байгууллага. Улсын 621 эрүүл мэндийн төв, хувийн 2000 орчин байгууллагаас мэдээлэл авдаг. Статистикийн мэдээллийг чанаржуулах ажил нь нэг өдөрт хийгддэг ажил биш. Энэ долоо хоногийн хүрээнд мэдээллээр хангах эрүүл мэндийн салбарын статистикийн ажилтнуудыг чадавхжуулах, мэдээллийн хамрах хүрээ чанарыг сайжруулах тал дээр энэ долоо хоногийн үйл ажиллагаануудыг төлөвлөсөн
Статистикийн талаар бүх мэдээллийг 1313.мн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтаас авах боломжтой.