Нүүр хуудасМэдээН.Энхбаяр: Би Сангийн сайдаас мөнгө гуйх гээд явж байна

Н.Энхбаяр: Би Сангийн сайдаас мөнгө гуйх гээд явж байна

Нийслэлийн харьяанд байсан өмчүүдийг эрх мэдэлтэй хүмүүс хуваарилж авч, ард түмний өмчийг зориулалтын бусаар, ашиг олох зорилгоор олон жил ашигласан тохиолдлууд гарсан. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар одоогийн “Өглөөний гудамж”-д буюу төв талбайн баруун хойно байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө эргүүлэн авах талаар өчигдөр хэлсэн. Тус зочид буудлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суусан. Нийтийн өмчийг эрх мэдэлтэй хүмүүс үнэгүйдүүлж хувьдаа ашигладаг байдлыг таслан зогсоохоо хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Н.Энхбаяр нийслэлийн газрыг буцааж өгөхгүй гэдгээ хэллээ. Н.Энхбаяр “Ерөнхийлөгч байсан бүх хүнд улсаас 1 га газар өгдөг. Би аваагүй л байгаа. Харин ч Х.Нямбаатар надад 1 га газар өгөх ёстой. Ц.Элбэгдоржийн үед Хуримын ордны хойд талын байшингийн ёроолоор газрын зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр эргэн тойрон дахь газрыг нь хэн нэгэн хүнд өгнө шүү дээ. Үүнээс урьтаж би Д.Сумъяабазар даргад хандаж, надад багахан газар өгсөн юм. Х.Нямбаатар намайг Д.Сумъяабазарыг шантаажилсан гэсэн. Би Хуримын ордны гаднах газрыг өргөдлөө гаргаж, шийдүүлсэн. Миний асуудал жижиг асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд 1 га газраа ч хөөцөлдөж, сүйд болсонгүй. Би газраа өгөхгүй. Одоо Сангийн сайдаас мөнгө гуйх гээд явж байна. Хархорин хотын асуудлаар уулзана” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН