Уулзалтын үеэр талууд “Газар хөдлөлтийн лаборатори байгуулах төсөл”-ийг Испани Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх боломж, техникийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, төслийн суурь бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тогтов.

Мөн компанийн зүгээс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын бүтээц хийц, материалын бат бэхийн сорил, туршилтын чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, лабораторийн тоног төхөөрөмжийн хөгжлийн шийдлийг танилцуулав
