Авлигатай тэмцэх дэлхийн өдөр нь жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр тохиодог ба энэ нь Авлигын эсрэг олон улсын өдөр бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Авлигын эсрэг конвенци-ийн дагуу 2003 онд баталснаас хойш тэмдэглэж ирсэн тэмдэглэлт өдөр юм.
Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон.
Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан авлигын хор уршгийг олон нийтэд таниулах, авлигатай тэмцэх чиглэлд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах үүрэг хүлээсэн.





