Нүүр хуудасМэдээМАН: Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах...

МАН: Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгчээ

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцэж, тогтоолын төсөлд УИХ—ийн гишүүдийн саналыг нарийн тусгаж, Монголын эрх ашгийг хангах талд илүү чамбайруулж оруулж ирэх чиглэл өглөө

Хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж, 27 байгууллагаас баримт материал гаргуулж, 17 байгууллагад газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэж, 92.462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулсан байна. Эдгээр баримтад дүн шинжилгээ хийн 13 удаагийн Түр хорооны хуралдаан, 3 удаагийн нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсний үндсэнд Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулж УИХ-д танилцуулсан юм.

Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулах явцад Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзсэн учраас УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан тусгасан арга хэмжээнүүдийг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Дээрх хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн явцыг улирал тутам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН