Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт...

НИЙСЛЭЛ: Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр нийслэлээс төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчим, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийгээд байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөөд буй.

Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна. 

Түүнчлэн он дамжин  хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:

  • Тоглоомын талбайн 2 ажил
  • Хөл бөмбөгийн талбайн 1 ажил
  • Явган замын 4 ажил
  • Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10 ажил
  • Явган замын 1 ажил
  • Хашаа барих 2 ажил
  • Тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна.

2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Тохижилт, бүтээн байгуулалтын 10 ажил
  • Сургууль, цэцэрлэгийн тохижилтын 3 ажил
  • Тоглоомын талбайн 2 ажил
  • Ногоон байгууламжийн 4 ажил
  • Автобусны буудлын тохижилтын 5 ажил тус тус хэрэгжихээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН