Нүүр хуудасМэдээЗХЖШ: Зэвсэгт хүчний 186-р ангийн хугацаат цэргийн алба хаагч нар нийгэмд эрэлттэй...

ЗХЖШ: Зэвсэгт хүчний 186-р ангийн хугацаат цэргийн алба хаагч нар нийгэмд эрэлттэй зургаан мэргэжлээс сонгон суралцаж байна

Зэвсэгт хүчний 186 дугаар анги Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн бэлтгэлд хамруулахаас гадна нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх, цэргээс халагдсаны дараа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт сургалтуудыг зохион байгуулж байна.

Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь Орхон аймгийн Политехникийн коллеж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран автомашины засварчин, барилгын засал чимэглэл, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, ойжуулагч зэрэг мэргэжлээр нэмэлт сургалтуудыг эхлүүлээд байгаа юм.

Эдгээр сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчид бэлтгэлээр халагдсаны дараа ажлын байраар хангагдах, мөн дараагийн шатны сургалтад хамрагдах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН