Нүүр хуудасМэдээAkon өөрийн эзэнт гүрнийг бий болгоно

Akon өөрийн эзэнт гүрнийг бий болгоно

Баруун Африкийн Сенегал улсаас гаралтай Америкийн дуучин, реппер Akon өөрийн нэртэй хот байгуулах талаараа албан ёсныхоо цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрээр уг хотоо өөрийн нэрээр буюу “Akon city” хэмээн нэрлэхээр болжээ. Акон өнгөрсөн долоо хоногт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Сенегал улсын ерөнхийлөгч Маки Саллтай уулзан тус хотыг байгуулах тохиролцоонд хүрсэн тухайгаа зарласан. Акон хот нь Сенегал улсын 2000 акр газрыг эзлэх юм байна. Тус хот нь Сенегал улсын шинэ олон улсын нисэх онгоцны буудлаас таван минут яваад очих газарт буюу Сенегал улсын нийслэл Дакар хотоос холгүй орших далайн эргийн бүст сүндэрлэх юм. Сүүлийн үеийн бүхий л дэвшилтэт технологийг ашиглах энэ хот нь өөрсдийн крипто валют буюу Akoin валютаа Африк тивийн 54 улсад нэвтрүүлж, “One Africa, One Coin” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Бидний сайн мэдэх Marvel студийн бүтээл Black Panther кинон дээр гардаг Африкийн Wakanda шиг орчин үеийн техник технологи, анагаах ухаан, үндэстний баялаг гээд бүх зүйлээрээ дэлхийд гайхагдах улс бодит амьдрал дээр биеллээ олоход ойртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН