16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:00:29
Нүүр хуудасМэдээAstraZeneca вакцины 2 дахь тунг хийж эхэллээ

AstraZeneca вакцины 2 дахь тунг хийж эхэллээ

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн. 

Тодруулбал, AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Иймд дараах 34 цэгт хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13,836 хүнийг дархлаажуулалтын хоёр дахь тунд хамруулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хоёрдугаар сарын 23-нд AstraZeneca вакцины эхний тунгаа хийлгэсэн. Иймд хоёр дахь тунгаа өнөөдөр хийлгэх учиртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН