Нүүр хуудасМэдээBIG FISH | Тоглолт эхлэхэд бэлэн боллоо

BIG FISH | Тоглолт эхлэхэд бэлэн боллоо

Монголын хип хоп ертөнцийн хоёрдугаар үеийн томоохон төлөөлөл болсон реппэр DESANT-ийн бие даасан “BIG FISH” тоглолт эхлэхэд ердөө хэдхэн цаг үлджээ. 

10 жилийн дараа зохион байгуулагдаж буй бие даасан тоглолтдоо 5 жилийн турш бэлдсэн DESANT өнөөдөр Монголд урьд өмнө нь хэзээ ч засагдаж байгаагүй 30 метрийн өндөр тайзнаас үзэгч фенүүдтэйгээ мэндэлж, тайзнаа гал асаах болно. 

Тоглолт болох Төв цэнгэлдэх хүрээлэн 15:00 цагаас нээж, үзэгчдээ оруулж эхлээд байгаа бөгөөд 18:00 цагаас эхлэх зочин уран бүтээлчдnaн үзүүлбрээс өмнө Монголын шилдэг DJ нарын сэтийг сонсох боломжтой. 

Энэхүү тоглотод нийт 39 зочин уран бүтээлч оролцох бол реппэр DESANT өөрийн шилдэг 34 дууг дуулж, мэдрэмж оюуныг тань тэтгэх болно. 

Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, “HOOD” дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна. 

“BIG FISH” тоглолтын тасалбарыг shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авах боломжтой. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН