Нүүр хуудасМэдээCoachella 2020 хөгжмийн наадамд тоглох уран бүтээлчдийн жагсаалтад The HU хамтлаг багтлаа

Coachella 2020 хөгжмийн наадамд тоглох уран бүтээлчдийн жагсаалтад The HU хамтлаг багтлаа

Coachella 2020 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс албан ёсоор тодорсон бөгөөд энэ жил тус хөгжмийн наадмын тайзнаа Монголын алдарт The Hu хамтлаг тоглохоор болсон байна. Түүнчлэн Rage Against the Machine хамтлаг, рэппер Travis Scott, дуучин Frank Ocean нар энэ жилийн онцлох уран бүтээлчдээр шалгарчээ.
Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Энэ жил Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод 4 сарын 10-12 болон 17-19 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах төлөвтэй байна.

Одоогоор наадмын эхний амралтын өдрийн тасалбар зарагдаж дууссан бол хоёр дах амралтын өдрийн тасалбар 2020 оны 1-р сарын 6-наас худалдаалагдаж эхэлсэн байна. 

Эх сурвалж: HiFi records

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН