Нүүр хуудасМэдээIOS 16 хувилбарт батарейны хувь ил харагддаг болно

IOS 16 хувилбарт батарейны хувь ил харагддаг болно

iPhone утасны үйлдлийн систем болох iOS-ийн 16 дахь хувилбар яг одоо туршилтын шатандаа явж байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй хувилбар нь энэ намар гарах төлөвтэй байна.билээ. Тэгвэл уг хувилбарт нэгэн шинэ функц нэмэгдэж, батарейны хувийг шууд хардаг болжээ.

Батарейны хувийг таван жилийн өмнө notch-той iPhone гарснаас болж зай хэмнэх үүднээс харуулахгүй болгоод байсан юм. Хэдийгээр жижиг мэт санагдах ч энэхүү функц нь iPhone хэрэглэгчдийн дунд тун өндөр хүлээлттэй байв. Одоогоор mini-с бусад iPhone 12, 13 болон iPhone X, iPhone XS загварууд дээр ингэж харах боломжтой аж.

Мөн батарейны өнгө нь дэлгэцийн зураг, батарейны хувь зэргээс хамааран өөрчлөгддөг байна. Жишээлбэл, цэнэглэх үед ногоон өнгөтэй болох гэнэ. Уг функцийг Settings, Battery гэж ороод асааж, унтрааж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН