Нүүр хуудасМэдээ“King TUG” Н.Төгсцогт 5 сарын 29-нд ээлжит тулаанаа хийнэ

“King TUG” Н.Төгсцогт 5 сарын 29-нд ээлжит тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” буюу Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021 оны тавдугаар сарын 29-нд Калифорниа мужийн Карсон хотын Dignity Health Sports Park цэнгэлдэх хүрээлэнд хийхээр товлогдлоо.

“King Tug” Н.Төгсцогт 2015 онд мэргэжлийн бокст орсноосоо хойш 13 тулаан хийснээс 12-д нь ялалт( 9 КО) байгуулан, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 КГ-ийн дэлхийн аварга болж, WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө АНУ-ын Гэри Рассельтай 2020 оны хоёрдугаар сард тулалдан оноогоор ялагдсан билээ.

ТУЛААНЫГ АМЕРИКИЙН SHOWTIME ТЕЛЕ СУВАГ ШУУД ДАМЖУУЛАХ ГЭНЭ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН