Нүүр хуудасЯрилцлагаТоп модел Э.Сэлэнгэ: Хоол бол бидний амьдралын нэг хэсэг

Топ модел Э.Сэлэнгэ: Хоол бол бидний амьдралын нэг хэсэг

[green_box]Манай улсын загварын ертөнцийн нэгээхэн хэсэг болсон Топ модел Э.Сэлэнгэ манай ярилцлагын буланд оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.  Тэрээр  олон улсын сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч  2003 онд анх загвар өмсөгчийн гараагаа эхлүүлж  2011 оны топ модел болсон.  Мөн олон улсын болоод монголд зохиогддог миссийн тэмцээн, загварын шоунд томоохон амжилтуудыг гаргаж яваа үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Өнөөдрийг хүртэл загварын хийгээд бизнесийн ажлаа хослуулан ажиллаж яваа залуу үеийн төлөөлөл юм.[/green_box]

Аялалын талаар…

Миний ярилцлагыг уншиж байгаа уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Эрүүл амьдрал болоод хоол аялал зэрэг аз жаргалын нэгээхэн хэсгүүдийн тухай ярилцахдаа таатай байна.

Аялал…

Цагаан сар өнгөрөөд  ургамал ногоо нахиалж газар дэлхий өнгөө засаад эхлэхээр яахын аргагүй аялал бодогдож эхэлдэг. Миний дуртай зүлсүүдийн жагсаалтанд аялал дээгүүрт ордог. Аль болох чөлөөтэй завтай үедээ аялаж, зугаалахыг илүүд үздэг гэх үү дээ.  Ажил хэрэг болоод аялалаар явж үзсэн газруудаа тоочвол хэд хэдэн улс орон болон монголын хэд хэдэн аймаг багтдаг. Гэхдээ ажил хийж яваа амарч яваа гэдэг чинь шаал өөр ойлголт өөр мэдрэмж байдаг. Оны өмнө гэр бүлээрээ Солонгос руу аяласан энэ аялал миний дурсамжний нэг хэсэг болсон адал явдалаар дүүрэн амралт болсон доо. Бас нэг дурсамтай аялах гэвэл өнгөрсөн жил найзуудаараа Хөвсгөлд очсон үнэхээр гоё байгал үнэхээр тасархай мэдрэмж авсан.

Хоолны талаар…

Хоол бол бидний амьдралын нэг хэсэг. Ямар хоол иднэ түүн шигээ харагддаг шүү дээ. Гол нь хоол ундаа зөв тохируулж идэх нь биднийг бүхий л эрсдэлтэй зүйлүүдээс хамгаалж байгаа нь тэр. Жишээ нь эрүүл хоол хүнс, мөн цагаа зөв тохируулж хооллосоноор өвчин болооод бие мах бодийн хямрал зэргээс бүрэн ангижрах юм. Би гэр бүлээрээ эрүүл хүнс хэрэглэхийг их хичээдэг. Гэхдээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад хурдан болдог хоол хийхийг зорьдог. Сүүлийн үед мах гурил их идэх нь буруу гэж ярьдаг ч бид монгол хүмүүс хэзээ ч махаа чанаж идэхгүй байж чадна гэж үгүй. Гэртээ тав тухтай амрах үеэрээ мах ялз чанаад  бусад айлуудын адил төмс ногоо болон гурилаа хавтгайлж хийж идэх их дуртай. Гол нь оройгоор мах их хэмжээгээр идэхгүйгээр эртхэн  махаа чанах хэрэгтэй. Оройдоо ходоод мах битгий хэл алим ч боловсруулах үйл ажиллагаа багасаж шингээлт мууддаг. Тийм ч болохоор аливаа нэгэн юмны жорыг, тунг нь таруулахад л хамгийн гайхалтай болдог шүү дээ

Эрүүл амьдралын тухай… 

Эрүүл амьдрал гэхээр миний хувьд зөв хоол хамгийн түрүүнд бодогддог дээр ярьсанчлан. Нэг үеээ бодоход эрүүл хүнс генетикийн өөрчлөлттэй хүнсний талаар манайхан багахан ч гэсэн мэдээлэлтэй болчиж.   Миний хувьд эрүүл гоё сайхан байна гэдэг нь мөнхийн зөв дэглэм гэж ойлгодог. Манай охид бүсгүйчүүд зөв хооллоно гэхээр л хоолны дэглэм гэж ойлгоод турахыг хичээгээд эхэлдэг. Гол нь зөв дэглэм гэдэг нь байнгын дасгал хөдөлгөөн, эрүүл хоол эдгээр зүйлүүдыг нэг хэсэг хэрэгжүүлээд орхих бус амьдралынхаа дасал зуршилд хэвшүүлэх юм.  Маш олон дэглэм болоод тураах жорны талаарх мэдээлэл сошиол ертөнцөөр дүүрэн байдаг. Тийм учраас та өөрийн бие мах бодь болоод сэтгэл санаанд тохирсон дэглэм хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ өөрсдийгөө залхаан цээрлүүлж  хоолоо хорих хэрэгггүй санагддаг. Өдрийн цагаар  дуртай бүхнээ идээд болж өгвөл 16 цагаас хойш хоолоо багасгаад бүр идэхгүй байхад болно. Харин миний хувьд нүүрс усаа хасаад уураг түлхүү авахыг хичээдэг.

Ишлэл: Турах бол амархан байдаг. Харин биеийн жингээ хадгалж үлдэнэ гэдэг хамгийн хэцүү асуудал

Ишлэл: Эрүүл оршиход амьдралын зөв хэвшилээ олох нь чухал

Ишлэл: Та өөрийнхөө бие организмд тохирсон идэх дуртай зүйлүүдээрээ л өөрийнхөө жорийг бий болгох ёстой

Миний нэг өдөр……

Миний нэг өдөр өглөө эртлэн босохоор эхэлдэг. Өглөөний зургаан цагт босоод босоод охиноо цэцэрлэгт нь бэлдээд өглөөний цайгаа гэр бүлээрээ уугаад гэрээсээ 7 цаг 20 минутад гардаг. Охиноо долоон цаг өнгөрөөж цэцэрлэгт нь оруулаад найман цаг гэхэд миний хувиар эхэлдэг. Найман цагт спининг дээ яваад 9 гэж тараад ажилдаа явдаг даа. Ингэж л миний ажлын өдрүүд өрнөдөг юм. Аль болох өглөө эрт босохыг хичээж хэрэгтэй маш их ажил амжуулдаг юм шүү.

Гоо сайхан…..

Бидний эргэн тойронд болж байгаа бүх зүйлс өөр өөрийн гэсэн гоо сайхантай. Харин хүмүүсийн хувьд гоо сайхны гэхээр эмэгтэй хүнээр төсөөлдөг. Яагаад эмэгтэй хүнээр төсөөлдөг вэ гэхээр эмэгтэй хүн бүхий л сайхан зүйлсүүдийн төгс илэрхийлэл гэж болдог. Гэхдээ аливаа жижиг зүйлс бүхэнд өөрийн гэсэн гоо сайхан оршдог. Жишээ нь горхинд байгаа жижиг чулуу хүртэл гоо сайхантай. Харин түүнийг мэдрэх мэдрэмж гоо сайхныг таашаах таашаал хүн хүнд өөр өөр байдаг. Миний хувьд өглөө мандаж байгаа нар, орой жаргаж нарны гялбаа гэхмэт зүйлүүдээс гоо сайхныг мэдэрдэг. Миний өөрийн гоо сайхан бол би хэзээ ч давтагдашгүй. Давтагдашгүй байдал маань үнэ цэнэтай миний давуу тал. Аливаа зүйлд оршихгүй гэдэг маань л хэзээ ч давтагдахгүй гэдгээрээ гоо сайхан билээ.

Эх сурвалж: Миний жор сэтгүүл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН