1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:21:20
Нүүр хуудас Мэдээ U money картын 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно

U money картын 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно

Улаанбаатар Смарт карт ХХК-иас нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлж буй иргэдээс 10 хүнийг 500 мянган төгрөгийн азтанаар тодруулахаар болсноо зарлалаа.

Мөн 2 сая төгрөгийн нэг супер азтанг тодруулах бөгөөд 1 сар үнэгүй зорчих цахим картын эрхийг 100 хэрэглэгчид олгох ажээ.

Ёндоотой карт, Ёндоотой зорчигч урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд U money картын арын 16 оронтой тооны 4 тоо таарсан тохиолдолд сарын хязгааргүй картын эзэн болох юм байна. 5 орон таарсан тохиолдолд 500.000 төгрөгийн шагнал, 6 орон таарсан тохиолдолд супер шагнал 2 сая төгрөгийн азтан болно.

Энэхүү урамшуулалт хөтөлбөрөө, нийтийн унаанд цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилгоор бий болгосон юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН