Нүүр хуудасМэдээБоловсролын яам: Дижитал боловсролыг дэмжсэн "Ухаалаг номын сан"-г ашиглалтад орууллаа

Боловсролын яам: Дижитал боловсролыг дэмжсэн “Ухаалаг номын сан”-г ашиглалтад орууллаа

Гүүд Нэйборс ОУТББ-ын санаачилга, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Какао банк”-ны санхүүжилтээр “Good Learning Space” буюу “Ухаалаг номын сан” төслийн хүрээнд нийслэлийн Голомт цогцолбор сургууль болон 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн “Ухаалаг номын сан”-г ашиглалтад оруулж хүлээлгэн өглөө.

Өнөөгийн дижитал эрин үед номын сан нь зөвхөн цаасан ном хураасан танхим байхаа больж, хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, мэдээллийн технологийн боловсрол, бүтээлч сэтгэлгээг тэлэх хөгжлийн гол орон зай болсон. Энэхүү төсөл нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын суралцах орчныг сайжруулах, сурагч бүрд тэгш боломж олгоход чухал ач холбогдолтой юм.

Суралцах таатай орчин: Орчин үеийн тавилга, тохижилт болон сурагчдад ээлтэй уур амьсгалыг бүрдүүлсэн.

Технологийн иж бүрэн шийдэл: Ухаалаг дэлгэц, таблет болон цахим номын сангийн системээр тоноглосон.

Цахим систем: 4 сургуулийн номын сан Үндэсний номын сангийн KOHA цахим системд холбогдсон.

Хүртээмжийг нэмэгдүүлсэн байдал: Нийслэлийн 4 сургуулийн мянга мянган сурагчдад дижитал боловсролыг тэгш эзэмших боломж бүрдэв.

Боловсролын салбарын хамтын ажиллагаа: Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн нийгмийн хариуцлага хосолсон үр дүнтэй төсөл боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН