Боловсролын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай уулзаж, боловсролын салбарт хамтран хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн томоохон хөтөлбөрүүдээ танилцуулж, ярилцлаа.
Ирэх хичээлийн жилд ачаалал ихтэй сургуулиудыг задалж чадвал хотын автозамын түгжрэлийг 15-25 хувь хүртэл бууруулах боломжтой.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэх төслүүдэд Нийслэлийн засаг даргын санал, идэвхтэй оролцоо, нэн чухал байдаг.
Ирэх хичээлийн жилийн бэлтгэлийг одооноос хангаж, Боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлж, ирэх намар гэхэд хамтын ажиллагааны үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолж байна.







