Нүүр хуудасМэдээМонгол охид Дэлхийн шатрын олимпиадад дөрөвдүгээр байрт дэвшлээ

Монгол охид Дэлхийн шатрын олимпиадад дөрөвдүгээр байрт дэвшлээ

Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо.

Ингэснээр Монголын эмэгтэй тамирчид найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотой, 189 багаас IV байрт дэвшлээ. Сүүлийн хоёр өрөгт Франц, Болгарыг дараалан хожсон бахархам амжилттай явж байна. Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирчээ.

Мөн эрэгтэй шигшээ баг ялалтын цувралаа үргэлжлүүлэж байна. Угандыг 3:1, Шри Ланкийг 2.5:1.5 харьцаагаар дараалан хожиж, 8 өргийн дараа тав дахь ялалтаа байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН