Нүүр хуудасМэдээМонголын боксын шигшээгийн 2 дахь баг герман улсыг зорьлоо

Монголын боксын шигшээгийн 2 дахь баг герман улсыг зорьлоо

Монголын боксын шигшээгийн 2 дахь баг Герман улсын Кологне хотноо болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорилоо.

Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат П.Сэрдамба ахлагчтай Монголын багт 3 дасгалжуулагч, 1 шүүгч, 4 эмэгтэй, 5 эрэгтэй тамирчин багтжээ. Тус тэмцээн энэ сарын 2-5-нд болж шилдгүүдээ шалгаруулах юм.

Ташрамд дуулгахад, Йорданы нийслэл Амман хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Монголын боксчдын түрүүч нөгөөдрөөс рингэд гарч тулалдах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН