Дүүргийн 28 дугаар хороонд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан, иргэдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой 400 ам метр талбай бүхий хоёр давхар тус үйлчилгээний төв ашиглалтад орлоо.
Өдөрт 60–100 иргэнд үйлчлэх хүчин чадалтай;
Сард 1500 гаруй иргэн үйлчилгээ авах боломжтой;
Эрчим хүчний хэрэглээг 53 хувиар бууруулах шийдэлтэй;
Өдөрт 10 тонн бохир ус хөрсөнд шингэхээс сэргийлэх давуу талтай,
“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” нь автомат угаалга, хатаалга, гэр бүлийн душ, саун, үсчин, дэлгүүр зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ





