Нүүр хуудасМэдээНийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК-ийн ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан жилийн 116...

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК-ийн ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан жилийн 116 сая төгрөгийн цалинтай

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан.

Аудитын дүгнэлтээр Орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд сард 5.5-12.8 саяын ЦАЛИН авдаг нь дундаж цалингаас өндөр байна гэдгээ мэдэгдсэн.

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангийн мэдүүлэгтээ жилийн 116 сая төгрөгийн орлоготой буюу сарын 9,6 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.

Түүний 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮116 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮702 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /BYD QCJ7150, Ford Transit маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая буюу үнэлгээгүй / Адуу-85, Хонь-150/
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /нийт 8 газартай/

  • Эзэмших-200м2-1,
  • Эзэмших-300м2-1,
  • Эзэмших-400м2-2,
  • Эзэмших-643м2-1,
  • Эзэмших-647м2-1,
  • Эзэмших-662м2-1,
  • Эзэмших-675м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮86 сая
Хадгаламж: ₮60 сая 
Авлага: ₮88 сая
Зээл:  ₮10 сая гэж мэдүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН