Нүүр хуудасМэдээСХД: “Өв соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье" өдөрлөгт 2000 гаруй ахмад оролцлоо

СХД: “Өв соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье” өдөрлөгт 2000 гаруй ахмад оролцлоо

Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл мэндийг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн, сурталчлах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо дүүргийн дэргэдэх байгууллагууд хамтран “Өв Соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар зэрэг байгууллагуудаас иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. Мөн дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдын урлагийн тоглолт боллоо.

Сонгинохайрхан дүүргийн тухайд 42880 ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад зориулан дүүргийн 4-р хороонд Ахмад хөгжлийн төв, 34-р хороонд Ахмадын өргөө байгуулсан. Ирэх жил Өнөр бүсийн ахмадуудад зориулан дахин ахмадын өргөө байгуулахаар төлөвлөөд байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН