Нүүр хуудасМэдээСХД:"Foodex Mongolia-2026" олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна

СХД:”Foodex Mongolia-2026″ олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна

Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Foodex Mongolia-2026” олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд оролцож байна.“Foodex Mongolia-2026” олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд 2026.09.04-06-ны өдрүүдэд болж буй.

Уг үзэсгэлэн худалдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв дэмжин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ оролцуулж байна.“Foodex Mongolia-2026” олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд “Охи” ногооны нухаш, “Everyday farm”, Хясаан мөөг, Өв соёл групп, Хайнаг толгой хоршоо, “Төгс уураг” ХХК, Цагаа, “Хос ивээл” ХХК зэрэг оролцож бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН