Нүүр хуудасМэдээТБХ: Нийлүүлэлтийн гаралтай инфляцаас хамгаалах бодлогыг төсвийн тодотголд хэрэгжүүлнэ

ТБХ: Нийлүүлэлтийн гаралтай инфляцаас хамгаалах бодлогыг төсвийн тодотголд хэрэгжүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.09.14/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдийн инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгыг төсвийн тодотголын төсөл агуулсан. Үр дүнг зөв тооцох, нийлүүлэлтийн инфляцыг зогсоох, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гэрт ойр сургууль болон бусад төсөл арга хэмжээний үр дүнг сайжруулах чиглэлээр байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Төсвийн байнгын хорооны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН